Hyundai эмнэлгийн муруй хамрын мэс засал


Шулуун хамрын нурууМуруй хамрын мэс засал
Муруйлтын хэмжээг төрлөөр нь шинжилж өөрт тань тохирох хамрын хэлбэрийг бүтээнэ.
Мэс заслын мэдээлэл
- Мэс заслын хугацаа1 цаг 30 минут орчим
- Мэдээ алдуулалтын аргаУнтуулгын мэдээ алдуулалт
- Хэвтэн эмчлүүлэхШаардлагагүй
- Оёдол авах7 хоногийн дараа
- Өдөр тутмын амьдрал7 хоногийн дараа

Идеал хамрын хэлбэрийн шалгуур

- Хамрын урт нь нүүрний босоо уртын 1/3
- Хамрын ясны орчмын өргөн нь хоёр хамрын нүхний хоорондын зайн 75~85%
- Хамрын товойлтын өнцөг (дух ба хамрын хоорондох өнцөг) 30~36 градус
- Хамрын нүх хамрын үзүүр рүү чиглэсэн ташуу хэлбэртэй
- Хамар ба уруулын хоорондох өнцөг 90~105 градус
- Хоёр хамрын нүхний хоорондын зай нь нэг нүдний хэвтээ урт


Муруй хамрын гурван төрөл




Муруй хамар нь муруйлтын хэмжээнээс хамааран C хэлбэр, S хэлбэр, ташуу хэлбэр гэсэн гурван төрөлд хуваагдана.
Ихэвчлэн C хэлбэрийн муруй хамар хамгийн их тохиолддог бөгөөд,
C, S хэлбэрээс ялгаатай нь ташуу хэлбэрийн үед хамрын үзүүр ч хазайдаг.
Муруй хамар нь гадаад төрхөд асуудал үүсгэхээс гадна
үйл ажиллагааны хувьд ч нэг талын хамар битүүрэх зэрэг хамрын өвчин үүсгэж болох тул
нарийн оношилгооны дараа засах шаардлагатай.

Муруй хамрын мэс засал шаардлагатай тохиолдол

- Type 01.Хамар бүхэлдээ муруй бол
- Type 02.Муруй хамраас болж хамар битүүрч, амьсгалахад хүндрэлтэй бол
- Type 03.Муруй хамраас болж нүүрний тэнцвэр алдагдсан бол
- Type 04.Хамрын нүх тэгш бус, хазгай бол
- Type 05.Муруй хамраас болж төрх ширүүн харагддаг бол
Муруй хамрыг төрлөөр нь шинжилж
өөрт тань тохирох хамрын хэлбэрийг бүтээнэ.

DEVIATED NOSE SURGERY
Муруй хамрын мэс засал
Мэс заслын аргаHOW TO DO?

type 01
Хамрын яс муруй бол
Муруйсан, товойсон хэсгийг зүсэж авсны дараа хамрын ясыг бүхэлд нь зүсэх (остеотоми) замаар засна

type 02
Хамрын нуруу болон таславчийн мөгөөрс муруй бол
Хамрын нурууны мөгөөрс болон хамрын таславчийн мөгөөрсийг салгаж, дахин холбох замаар хамрын нуруу, таславчийн мөгөөрсийг засна

type 03
Хамрын таславч хүчтэй муруй бол
Мөгөөрсийг зохих хэмжээгээр авч, хамрын үзүүрийн мөгөөрсний байрлалыг засах замаар идеал хэлбэрт хүргэнэ
* Мэс заслын арга шинжилгээ, оношилгооны үр дүнгээс хамаарч өөр байж болно.
BEFORE & AFTER
* Мэс заслын дараа 3 сар өнгөрсөн








